Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар (2020.11.10) коронавирусний халдвар нэмж зургаан хүнээс илрэн, нийт тохиолдлын тоо 374 боллоо.
Халдвар авсан зургаан хүний нэг нь ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч (эмэгтэй) болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д ажиллаж байсан нэг сувилагч халдвар авсан. Түүнтэй хамт нэг баг болж ажиллаж байсан эмч, сувилагч, үйлчлэгч нарын таван хүнийг тусгаарлах байранд тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд эхний шинжилгээгээр бүгдийнх нь хариу сөрөг гарсан ч өчигдөр авсан шинжилгээгээр нэг эмчээс коронавирус илэрчээ.
Монгол Улс коронавирусний халдвартай 317 хүнийг амжилттай эмчилсэн бол ХӨСҮТ-д одоо 54 хүн эмчилгээнд байна. Тэднээс хөнгөн 44 өвчтөн байгаа бол есийнх нь биеийн байдал хүндэвтэр, нэг хүн хүнд байна.
Сэтгэгдэл ( 6 )
Өдөр болгон хийж байгаа нислэгүүдээ зогсоогооч ээ!, Оростой хилээ ХАА!
энэ уок түрүүчийн шигээ ажиллаж чадаж байна уу
Алдчихсан юм биш үү
хүн оруулаад бай хилээ нээсэн ч болно засаг дүр эсгэж худлаа ажиллаж байгаа нь харагдаж байгаа
Солонгос худлаа шинжилсэн болж байна уу.шүүхдэх болох нээ.солонгос хамгийн сүүлийн үёийн оношлуураар хийж бгаа.гэсэн \n\n\n
Солонгосоос шинжилгээ хийлгээд эрүүл гэж ирчихээд яахаараа 20 хоног дээр илэрдэг бна.вирусс чинь 6 хоног дээр илэрдэг гэсэн биздээ.тэхээр монголоос авсан бж таарахнээ.