"Алтанбулаг" боомтыг 2021.01.15 хүртэл ХААХ САНАЛ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Улсын Онцгой комисс өнөөдөр товлосны дагуу 14:00 цагаас хуралдлаа. Хуралдаанаар зарим эрсдэлтэй боомтуудыг хаах эсэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь "Алтанбулаг" боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаатай хаах санал гаргалаа. 

Түүнчлэн ОХУ-тай хиллэдэг "Тэрс", "Арц суурь", "Ханх", "Ульхан", "Эрээнцав", "Боршоо" боомтуудыг мөн арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байгаа бол Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтод өдрийн зохицуулалт хийх буюу сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байхаар зохицуулалтыг хийж, шийдвэрлүүлэхээр болжээ. 

Саналыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. 


Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулахдаа "ОХУ-тай хиллэж байгаа хилийн боомтуудад Ажлын хэсэг ажилласан.ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг", "Боршоо", "Хандгайт", "Цагааннуур" боомтод ажиллаж, санал дүгнэлтээ Онцгой комисст танилцууллаа.  Онцгой комиссын гишүүд ОХУ-тай хиллэдэг "Алтанбулаг" боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналыг дэмжиж, Засгийн газрын худалдаанд оруулахаар боллоо. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь өнөөдрийн байдлаар "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн 40 жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой. Халдвар авсан 40 жолоочийн гурав нь өөрийн хүсэлтээр ОХУ руу буцсан бол одоо нийт 37 жолоочийг Улаанбаатар хотод авчран, ХӨСҮТ-д эмчилж байгаа. Ийм эрсдэл байгаа учир тээвэрлэлтийн явцад халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлээс болгоомжлон "Алтанбулаг" боомтыг хоёр сарын хугацаатай хаах санал гаргаж байгаа юм. "Алтанбулаг" боомтоор иргэдийг татах болон зорчих тээврийн хөдөлгөөнийг хаахгүй гэж ойлгож болно. Эцсийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар маргааш хэлэлцэж гаргана" гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.67.182) 2020 оны 11 сарын 12

Энийг аль эрт хаахгүй үхсэнээ хийж ийм байдалд оруулав даа ЗГ арай байлаа эндээс олон жолооч өвчтэй ирээд байхад сүүлдээ хятадууд зөөгөөд бүр сүйрлийн эрмэгт хүргэж бн даа

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 11

Мөн хужаатай боомтуудыг хаах хэрэгтэй өмхий хужаа нил вирус дандаа дардаг итгэлтгүй новшнууд.

1  |  0
Зочин(103.10.21.36) 2020 оны 11 сарын 13

ОРОЙТООГҮЙ БАЙГАА ДАА ....ТЭНГЭР БИДНИЙГ ИВЭЭХ БОЛТУГАЙ ....ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ Монголчуудаа МАСКАА ЗҮҮ ЗҮҮ ЗҮҮ ... Их дээд ЕБСургууль цэцэрлэгүүдээ каринтал Нэг сарын хичээлийнг цахимаар оруул ВИРУС тархахаас өмнө хөл хорио тогтоол доо Бид хавар ХӨЛ ХОРИО ТОГТООСНЫ ХҮЧИНД өнөөдрийг хүрсэн ВИРУСЫН тархвал нойр хоолгүй ЭХ ОРОН АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ажиллаж байгаа бүх хүмүүсийн ХӨДБЛМӨР ЗҮТГЭЛ талаар болох вий. .Мөн ЭМНЭЛЭГ ЭМЧИЙН ХҮРЭЛЦЭЭ ЯМАР БИЛЭЭ ....ГАДААДЫН УЛС ОРНУУД ЗҮТГЭЭД ЗҮТГЭЭД дийлэхгүй байна ...Энэ тогтоон барьж байгаа дээрээ ХӨЛ ХОРИОГОО үргэлжлүүлэн нь дээр дээ

2  |  2
matilda(197.234.221.242) 2020 оны 11 сарын 10

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Zov(124.158.82.163) 2020 оны 11 сарын 10

Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov Zov

0  |  0
Top