Нийслэл рүү орох хөдөлгөөн НЭЭЛТТЭЙ байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Улсын онцгой комиссын 2020 он арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаав. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм. 

Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох, үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хурал, цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёл, кино теарт, цахим болон бага насны хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоохыг даалгасан байна. 

Хязгаарлалт арваннэгдүгээр сарын 11-ний 02:00 цагаас 13-ны 23:00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

Харин нийслэл хотод орох хөдөлгөөн одоогоор нээлттэй байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top