Баар, цэнгээний газар, үзвэр үйлчилгээний газруудыг ХААЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Дотоодоос Коронавирусын халдвар илэрч, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос яаралтай авах арга хэмжээнүүдийн талаар шийдвэр гаргаад байна.

Тодруулбал, Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусын халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ГУРАВ хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоолоо.

Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, баар, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн 3 хоног хаах шийдвэр гарлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
юун 3 хоног(202.9.46.54) 2020 оны 11 сарын 11

Хугацаагүйгээр хөл хорьсон шүү

0  |  0
Top