Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ГУРАВ хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоогоод байна.
Уг шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотод хурал, цуглаан, сургалт, тэмцээн зохион байгуулахыг хориглож байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаагаад байна. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм.