Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ГУРАВ хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоолоо.
Тодруулбал, "Алтанбулаг" боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочийн ар гэрээс халдвар илэрсэн ба нэгдүгээр хавьтлын 16 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхлээд байгаа аж. Тухайн иргэдийн амьдарч байсан газар, гэрийг нь хамгаалалтад авсан. Халдвар авсан хоёр иргэнийг маршрутыг нь судалж байна. Үзвэр үйлчилгээ үзсэн, олон нийтийн газраас явсан эсэхийг нь тодорхой болгохоор ажиллаж байна гэж Онцгой комисс мэдээлсэн.
ZIndaa.mn коронавирусний халдвар дотооддоо тарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаасан явцын талаар "22-ын товчоо"-ноос шууд сурвалжилга бэлтгэн хүргэж байна.
Жолооч нарын хувьд Онцгой комиссын шийдвэрийг мэдээгүй, агуулгыг нь бүрэн ойлгоогүй байдал цөөнгүй ажиглагдаж байлаа. Түүнчлэн хулгайн зам сонгох, явганаар нэвтрэх гэж оролдох зэрэг тохиолдол гарч байв.
22-ын товчооноос мэдээлж байна
Сэтгэгдэл ( 0 )