Т.Мөнхсайхан: Халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандаарай

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Энэ сарын 6-нд тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн тул нийслэл хотод 3 хоногийн онцгой дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор УОК шуурхай мэдээлэл хийлээ. 

Тус мэдээллээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы байр суурийг онцлон хүргэж байна.

Тэрбээр "Халдвар илэрсэн жолооч 21 хоног "Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсан. Тусгаарлалтаас гарсан ч тандалт судалгаа хийж байсан тул гэртээ очоод дөрөв хоногийн дараа тус жолоочоос коронавирус илэрлээ. Жолооч болон түүний эхнэрийг тусгаарласан. Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарт хамгаалах хувцас хэрэгсэл хангалттай бий. Ард иргэд ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдож, хэрхэн хаана үзүүлэхээ тодорхой болгож байж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээрэй" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 11 сарын 11

Gants haniah haluurah bish shuu, ene uvchnii talaar yamar symptom ilerdegiig ch meddeggui yumu, ugui bailgui de, yadaj Google-dej harchaad helehgui de. Hooloi uvduh, haluurah, guilgeh buuljih, tseej uvduh, amisgal dawhtsah, bulchin uvduh.... Ene shinj temdguud bga shu

0  |  0
Зочин(66.181.169.108) 2020 оны 11 сарын 11

119 дугаарт залгахад ашиглалтад бхгүй гээд бна Сайд аа\n

0  |  0
s(192.82.73.59) 2020 оны 11 сарын 11

said bolood hiisen ajil ene vv

0  |  0
r(66.181.171.26) 2020 оны 11 сарын 11

zailaa mungunii manuuhai

0  |  0
Top