Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул Монгол Улсаас харьцангуй хол байсан ч өнөөдөр дотооддоо илэрлээ.
Өнөөдөр өглөөний байдлаар ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлатаас гараад дөрөв хоногийн дараа эхнэрийн хамт өвчилсөн гэдэг нь батлагдаад байна. Одоогоор түүнийг тусгаарлаж байсан сувиллын иргэд болон ойрын хавьтлыг тодруулж шинжилгээ хийгдэж байгаа.
Чоно борооноор гэгчээр нийслэлд онцгой дэглэм тогтоосон энэ үед иргэд дэлгүүрийн лангууг хоослох, зохиомол хомсдол үүсгэх зэрэг нөхцөл байдал үүсдэг. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний хангамж хангалттай байгааг мэдэгдсэн. Харин ШӨХТГ-аас зохиомол хомсдол үүсгэсэн, үндэслэлгүйгээр үнээ нэмсэн аж ахуй нэгжид хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Энэ мэдэгдэл амьдрал дээр ажил болох ёстойг энд сануулах нь зөв болов уу. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын байцаагчид худалдааны төвүүдээр явж хяналт шалгалтаа хийх, цагдаа нар гудамжаар явж байгаа иргэдийг амны хаалтаа зүүсэн эсэхт хяналт тавих, тээврийн цагдаагийн алба замууд дээр хяналт тавьж, иргэд аль болох гэрээсээ гарахгүй, бүх төрийн байгуулагууд үнэ хөөрөгдөх болон амны халт зүүгээгүй хүмүүст хариуцлага тооцож сануулга анхааруулга хүргэхийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )