УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Батбаатар өнөөдөр /2020.11.11/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулган болон байнгын хороодын хуралдаан цахим хэлбэрээр үргэлжилнэ. УИХ-ын гишүүд таван танхимд хуваагдаж хуралдана. Нэг танхимд 15 хүн байхаар зохицуулалтыг хийж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын ажилчдын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлж байгаа юм" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )