Нийтийн тээврийн үйлчилгээг 17:00 цаг хүртэл ЗОГСООЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлд тогтоосон хөл хорионы үеэр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийгээд байна. 

Тодруулбал, ажил цуглах, тарах үеэр буюу 06:00-10:00 болон 17:00-21:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар болсон тул тогтоосон цагуудад автобусаар үйлчлүүлэх болж байна. 

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын мэдэгдэл

Улсын онцгой комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хот орчмын Санзай, Шарга морьт, Өлзийт, Туул тосгон,Био комбинат, Найрамдал зуслан, Эмээлт, Баруун түрүү, Мал бордох, Жаргалант тосгон, Городок, Налайх, Тэрэлж, Хонхор чиглэлүүдийн үйлчилгээг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацагаар зогсоолоо.

Мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ нь 2020 оны арваннэгдүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд өглөөний 06:30-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ.

Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн маскаа зүүж, дээрх цагуудаар зорчилтоо төлөвлөн үйлчлүүлнэ үү.

Top