Я.Содбаатар: Монгол Улс "КОВИД-19"-тэй тэмцэх бэлтгэлээ сайн хангасан

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.11/ 11:00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Улсын Онцгой комисс шөнө хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргасан. Улаанбаатар хотод хоёр тохиолдол батлагдсан. Гурав хоногийн хөл хорио тогтоох зэрэг хуулийн дагуу хариу арга хэмжээг авч байна. Цар тахал дэлхий нийтэд гараад 10 сар болж байна. Энэ хугацаанд Монгол Улс маш сайн ажилласан. Өнөөдрийг хүртэл дотооддоо ямар нэгэн халдвар алдаагүй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд бэлтгэлээ сайн хангасан. Халдвар дотооддоо гарсан учраас ковидтой нүүр тулан ажиллах цаг болсон байна. Ард түмэн маань айж эмээх хэрэггүй, тайван байх хэрэгтэй. Хамтдаа байж энэ аюулт өвчний ард гарна" хэмээн онцоллоо. 

Top