Д.Нямхүү: ХӨСҮТ-д халдвар авсан 61 өвчтөн эмчлүүлж байна

2020 оны 11 сарын 11

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2020.11.11/ коронавирусны халдвар авсан 61 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Үүнээс 14 тохиолдол нь өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд бүргэгджээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр Арваннэгдүгээр сарын 9, 10-нд нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 14 хүний сорьцод коронавирус илэрч, Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 382 болжээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн танилцуулсан мэдээллийг хүргэе.

(Арваннэгдүгээр сарын 9, 10-ны нэгдсэн дүн)

 

  • Арваннэгдүгээр сарын 9-нд "Алтанбулаг" боомтоор орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн ба ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна. Нөгөө нь ОХУ-ын иргэн бөгөөд зөвшилцөж, нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан.
  • Арваннэгдүгээр сарын 8-нд Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
  • Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
  • ХӨСҮТ-д ажиллаж байгаад коронавирусээр халдварласан сувилагчтай хамт ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээнд халдвар илэрсэн.
  • Хоёр хүний хяналтын шинжилгээнд халдвар илэрсэн. 


Өнөөдрийн байдлаар 61 хүн ХӨСҮТ-ийн эмчилгээнд байна. ОХУ-ын дөрвөн иргэн хил дээрээс буцсан. Гэхдээ Монголд оношлогдсон учраас манай улсын батлагдсан тохиолдлын тоонд бүртгэгдэж байгаа.

Өчигдөр батлагдсан тохиолдол буюу тусгаарлалтаас гарсны дараа халдвар илэрсэн жолоочийн ойрын хавьтал болох 24 хүнийг яаралтай тогтоож, ХӨСҮТ-д тусгаарласан. 

ХӨСҮТ-т нийт 165 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. 
 

Top