Өнөөдөр 50 тонн мах худалдаанд нийлүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Өнөөдөр /2020.11.11/ Улаанбаатар хотын  иргэдийн  хэрэглээнд 50 тонн мах нийлүүлж байгаа гэж Засгийн газраас мэдээллээ.

Монгол Улс дотооддоо  коронавирусний халдвар алдсан тухай мэдээллийг  тайван хүлээж авахыг албаны хүмүүс сануулан хэлж буй ч өнөөдөр өглөөний байдлаар дэлгүүр, худалдааны төвүүдэд иргэд дараалал үүсгэсэн юм.

ШӨХТГ, МХЕГ-аас зохиомлоор бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж, үнэ өсгөсөн тохиолдолд хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдээд байна.

Top