Монгол Улс дотооддоо халдвар алдсантай холбогдуулан тав хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоогоод байна. Энэ талаар өчигдөр 23:30 цагийн үед Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комисс хуралдсан. Дараа нь Засгийн газар хуралдаж тодорхой шийдвэрийг гаргаж байна. Улсын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны арванэндүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байна. Энэ нь онц байдлын өмнөх авч байгаа арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хоёр дахь зэрэглэлд орж байна гэсэн үг. Тав хоногийн хугацаатай хатуу хөл хорионд шилжиж байна. Бид маш богино хугацаанд халдварын дэгдэлтийг хумих, тандалт судалгаа хийх, үүсээд байгаа нөхцөл байдлыг хяналтад авахын тулд бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байгаа юм" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг бол Монгол Улсад анх удаа авч байна. Хүнсний дэлгүүр, хүнсний зах, үйлдвэр, шатахуун түгээх станц, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл харилцаа холбоо болон хот доторх хүнсний тээврийн үйлчилгээнд хязгаарлалт хийхгүй. Бусад зүйлд хязгаарлалт хийнэ. Ард иргэдийг гэрээсээ битгий гараасай гэж хүсэж байна. Хөдөлгөөний эрс хязгаарлах зөвлөмж байгаа юм. Зөвхөн хүнс эрүүл мэндийн үйлчилгээ авахад л гэрээсээ гарч болно, бусад үед гэрээсээ битгий гараасай гэж хичээнгүйлэн хүсэж байна. Хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдаа гэрээсээ ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийг уриалж байна. Бид хамтдаа тэмцэж байж үр дүн гарна гэж тооцоолж байна" хэмээн ярилаа.
Тэгвэл ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Коронавирусний халдварын дотооддоо батлагдсан дөрвөн тохиолдолтой байна. Нэг голомтод дөрвөн тохиолдол гарлаа. Хөл хорионы дэглэмийг халдварын нууц үеийн хугацаанд авдаг жишиг дэлхийд байдаг. Энэ зөвлөмжийн дагуу бүх нийтийн бэлэн байдалд орж байна. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлыг 24 цагийн дотор олж тогтоох ёстой. Одоогийн байдлаар 73 хүнийг илрүүлээд байна. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн. Үүнээс гадна 2000 гаруй дам хавьтагч байна. Тэдний байршлыг тогтоох арга хэмжээг авч байна. Энэ бүх хүний хариу зүгээр гарна гэж хэлэхэд хэцүү" гэж тодотгов.
Сэтгэгдэл ( 3 )
2000 халдвар тээгч дураараа сэлгүүцэж яваа юм байна. Хариуцлагатай эх оронч хүмүүс бол өөрсдөө хүрээд ирэх байсан. Ухамсаргүй ухаан муутай новшнууд юм даа.
2.3 dahi shinjilgeegeer 19.20 dahi honogtoo ilreed bgaa gsndee..uvs aimgaarni shinjilmeer bh yum
Ta buhendee itgej naidaj bna.. muu buhen holuur baig...