Нэгэнт алдсан, нийтээрээ ухамсарлах л үлдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Дэлхий дахиныг хамарсан цар тахлыг өдий болтол дотооддоо алдаагүй цор ганцхан улс Монгол байв. Гэтэл өчигдөр үүрийн гэгээнээр “коронавирусыг дотооддоо алдсан” гэх мэдээлэл угтан авлаа. Төв Азийн өндөрлөгт орших, өвөрмөц онцлогтой монголчуудаас элдэв тахал, халдварт өвчин тойрон гарч байсан уу гэхээс тухлан саатсан нь үгүй. Харин энэ удаад бид яах аргагүй цар тахлыг “онцлог” хэмээх хилийнхээ шугамыг алхуулчихлаа. Энэ нь бидний хэнэггүй зан, өчүүхэн хувийн эрх ашгаас үүдэлтэй гээд хэлчихэд буруудахгүй. Тэгэхээр одоо хэн нэгэнд бурууг тохох гээд шуугиад байх хэрэггүй. Ихэс дээдэс, эгэл ард гэх ч зүйл алга, бид бүгдийнх нь алдаа учраас үүнийгээ л ухамсарлах үлдэж. Гэтэл хорьж хамгаалж, бодлого шийдвэр гаргах ёстой УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүртэл “Наад хөл хориогоо цуцла. Эдийн засаг чинь хэцүүдлээ” хэмээн ард иргэдээ буруу зүгт уриалж байв. Шийдвэр гаргах түвшин, Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагад ийм л түшээ сууж байгаа нь хачирхалтай. Популистуудын гай цагийн цагт хорлож ирсэн нь энэ удаад ч талаар болсонгүй. 

Үүнийг даган, хэсэг бизнес эрхлэгч залуус “Баялаг бүтээгчдийн бизнес зогслоо. Амьдрал хэцүүдлээ” хэмээн удаа дараа хөл хорио цуцлахыг шаардаж байлаа. Угтаа бол тэд бэлэн бүтээгдэхүүн авчирч, үнэ шингээн зардаг нөхөд гэдгийг ч монголчууд мэдэх юм. Үүний шилийг даран, удтал ам бариагүй дуучин нэртэй нөхөд ч удаа дараа шаардав. Чухам л үзэгч сонсогчид уйдлаа, биднийг санаж байна гэх ч мэдээлэл өгч байв. Тэдний ам барихыг үгүйлэх  хэн байх вэ.

Энд хөл хорио цуцлахыг шаардаж байхад бидэнтэй хаяа хатгах урьд хөршөөс эхлэлтэй коронавирус хойд хөршид газар авч байв. Ийм л давлагаан дунд өнгөрөгч есдүгээр сард хөл хориог цуцалж, хоёр сарын дараа эрсдэлд орж байна. Ихэнх иргэд Улсын онцгой комисс, Шадар сайдаас хариуцлага нэхэж байгаа бол хэнэггүй нь хэтэрсэн иргэдэд ч бурууг тохох аж.

Хөл хорио цуцлахыг шахаж шаардсан хүмүүсийг гээд тал талаас буруутныг хайна. Одоо бид дотоодод коронавирус алдсан буруутныг хэн нэгнээс хайх хэрэггүй. Дор бүрнээ анхаарч, цар тахлын эсрэг тэмцэл өрнүүлэх л шаардлага нэгэнт тулгарчээ.

Юуны өмнө Улсын онцгой коммис, Шадар сайд хөл хориог цуцлах хэрэггүй байсан. Хөл хорио цуцалж байх үед хойд хөршид цар тахлын дэгдэлт ид өрнөж, дураараа иргэдийн шахалт шаардлага давалгаалж байв. Хамгийн гол нь энэхүү шахалт шаардлага нь Орон нутгийн сонгуулийн дуулиан угтсан учраас хөл хорио цуцлахад ихэд нөлөөлсөн гэдгийг нуух хэрэггүй. Шаардлагыг өрсөлдөгчдийн зүгээс дэмжиж ташуурдсан нь үнэн. Тэр ч бүү хэл Ц.Даваасүрэн ташуур өгч байхад сонгуулийн өрсөлдөгчид арга байхгүй. Нөгөө талаар иргэд маань дэндүү хэнэггүй загналаа. Тэр, энэ гэж нэр заах юм байхгүй. Хил дээр өнгөлзөж байгаа өвчнийг “урьж” байгаа мэт л аашилсан хүмүүс нь өөрсдөө бид. Цар тахалтай арваад сар бүс тайлалгүй тэмцэлдсэн Д.Нямхүү эмчийн багийнхан ч шууд бус утгаараа иргэддээ хандан гомдоллож байна. Мэргэжлийн багийнхан гомдохоосоо өмнө эх сурвалжаа, сэрэмжлүүлгээ хийх ёстой байсан болов уу. Гомдоллохоос аргагүй нөхцөл үүссэн үнэн ч хувь хүний л хэрэг байх.

Гэтэл цар тахал дотооддоо алдсан даруйд Хүнсний зах, дэлгүүр хоршоонд урт дугаар үүсгэн зогсож байна. Нэгэнт алдсан хойно, хүнсний нөөц бэлдэхийн оронд яах тухай бодох ёстой байх. Ямартай ч бид өлсөж үхэхгүй гэдгээ мэдэж байгаа учраас дараалалд зогсож байгаа байх. Үүнийг дагасан үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэх ч хандлага ч байна.

Харин энэхүү үймээнийг сааруулах зорилго дор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдэгдэл хийлээ. Тэрээр “Хүнсний хангамжийн нөөц хангалттай байгаа. Хүнсний хангамжийн аюулгүй байдал хариу арга хэмжээг авахад яамнаас хүнсний хангамжийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн. Манай улсад коронавирусийн анхны тохиолдол Франц иргэнээс бүртгэгдэхэд иргэд хүнсний дэлгүүрт урт дараалал үүсгэх, хүнсээ нөөцлөх асуудал гаргаж байсан. Ийм асуудлыг дахин гаргахгүй байхыг хүсье. Дэлгүүр, супермаркетууд хэвийн цагийн хуваариар ажиллана. Тиймээс иргэд гурван хоногт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг хүсэж байна” гэж мэдэгдлээ. Тэгэхээр хүнс хомсдох тухай айх хэрэг алга. Гагцхүү аюулт өвчнөөс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай л бодох учиртай аж.

Мах, сүү, цагаан идээ, эх орны хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүн байхад коронавирусыг ялна

Монголчууд бидэнд өвчинд дарагдахгүй, дотооддоо тэр чигт нь алдахгүй байх боломж бий. Бид Төв Азийн өндөрлөгт цаг уурын эрс тэс уур амьсгалд оршихоос гадна энэ мөчид өвлийн улирал үүдэн дээр хаалга тогшиж байна. Баргийн халдварт өвчин хүйтэнд тэсвэрлэх чадвар муу гэдэг биз дээ.

Азаар Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуй хөгжөөгүй, зуун зуунаар уламжлагдаж ирсэн бэлчээрийн мал аж ахуй бодит байдлаараа тал дүүрэн бэлчиж байна. Манай оронд 700 гаруй ургамал ургадгаас 500 орчим нь ямар нэгэн эмийн төрлийг агуулж байдгийг судлаачид гаргаж тогтоосон. Байгаль эхээс урган гарч байгаа ямар ч химийн бодисгүй 500 нэр төрлийн эмийн ургамал идэж байгаа малын мах бол өөрөө юу юунаас илүү “шидтэн” юм. Энэ бол Монгол хүний биеийн дархлааны нэгэн том хүчин тулгуур гэдэгтэй дэлхийн хаана ч маргахгүй. Үүнээс хүнсний гол хэрэглээ болсон хонь гэхэд 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал байдгийг эрдэмтэд тогтоосон. Монгол мал бол шилэн пүнзэнд химийн бордоогоор тэжээлгэдэг Австралийн үхэр биш, бусад орны тахиа, гахай бүр ч биш учраас өөрийн гэсэн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, цагийн ямар ч үед  хээрийн бэлчээрт онгон дагшин явдаг малын мах өөрөө эм байхаас аргагүй. Нөгөө талаар эх орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоо ч бидний биеийн дархлааг өргөх нэгэн шалтгаан. Өмнөд хөрш ч юм уу, дэлхийн бусад хөгжингүй гэх орнуудын хүнсний хэрэглээний ногоо тэр чигээрээ химийн бордооноос гарсан бүтээгдэхүүн байдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэд хүнснийхээ хэрэглээний үр хөврөлийг ч лабораториас гаргаж авч байхад монголчууд эх орны эрүүл хөрснөөс үр хөврөлөө гарган авч, үүнийгээ эрүүл хөрсөнд тарьж ургуулж байгаагаараа туйлын онцлогтой. Өдөр тутмын хэрэглээний гурил ч ялгаагүй, онгон дагшин газар, эх орны хөрс шороонд ургуулсан будаагаар хийж байгаа нь ч бидний дархлааны нэгэн том дэмжлэг гэдгийг санах хэрэгтэй.

Үүнээс гадна ааруул, сүү цагаан идээ гээд бэлчээрийн малаас гарч буй бүтээгдэхүүн ч нэгэн эм учраас бидний биеийн нэгэн том дархлаа. Дэлхий дахинаа дархлаа дэмжих нэртэй элдэв витамин бэлдмэл байдаг ч бидний үндэсний хүнсний хэрэглээний дэргэд дэндүү жулдана. 

Тиймээс бид дэлхий нийтэд заналхийлж байгаа аюулт вирусээс хамгаалахын тулд амны хаалт зүүж, спиртээр гараа угаахаас гадна хүнсний хэрэглээндээ анхаарах нь юу юунаас чухал болжээ. Үүнээс харахад монголчууд бид нэгэнт ороод ирсэн вирусыг буцаах, дарах бүрэн боломжтой ард түмэн аж. Ийм хэмжээний хүнсний хэрэглээтэйгээс гадна тэнгэр нь цэлмэг, агаар нь уужим, хөрс шороо нь эрүүл гээд давуу тал олон байна. Бид ерөөсөө малынхаа мах, малаас гарах сүү, цагаан идээ, эрүүл агаараа шүтээд явахад тэр вирус үүдэн дээрээс буцаж таарна. Гадны хаяг шошготой хоолны газар гахай шувууны мах амтархан идэж, магадгүй түүгээрээ зиндаархдаг тийм өвчтэй болжээ. Үнэн хэрэгтээ огт гайхуулах зүйл биш. Үүнд ямар ч амин дэм байхгүйгээс гадна гадна дотноос химийн аргаар боловсруулсан мах л орж ирдэг. Гэтэл бэлчээрийн малын мах бол тэр чигээрээ амин дэм юм. Тэгэхээр бид аюулт өвчнийг нэгэнт дотооддоо алдсан, харин одоо алдаагаа ухамсарлаж, үндэсний бүхэндээ найдах хэрэгтэй болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.68.100) 2020 оны 11 сарын 12

Засаг өөрсдийнхөө хариуцлагагүй байдлаа ард иргэддээ тохохоор барахгүй одоо нугалаа дарангуйлал үүсгэж тэр байтугай хүний ард иргэдийнхээ эрх нэр төрд ичихгүй халдаж өөрсдөө хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байна

0  |  0
Ххов(103.26.195.103) 2020 оны 11 сарын 12

21 хоног. Дараа нь 14 хоног гэрт байхыг цуцалсан. Маск зуухгуй , хуухдууд дур хоргоор орон сууцны дунд ихээр боогнорох , сонгууль хуулиа хэрэгжуулж чадаагуй ЗАСГИЙН ГАЗАР\n\n

0  |  0
. (31.155.245.119) 2020 оны 11 сарын 12

Hedvvlee uhamsartai , anhaaraltai bhd gazar avahuulalgvi, neg ih udahgvi darchih bh aa. Aij, svrjignehgvi bval zvgeer bna shvv

0  |  0
зочин(59.153.87.33) 2020 оны 11 сарын 12

Хүмүүсийн хэнэггүй зангаас шууд хамааралтай гэж хатуухан хэлэхээр бна.энэ өвчин анх гарч бхад идэвхтэй амны хаалт зүүж .бсан сүүлийн хэдэн хэдэн сар сонгуулиар амьсгалаар юу нь маск зүүх хэнэггүй бсан.ард түмнийхээ төлөө ажиллаж бгаа бүх шатны байгууллагын хүмүүс энэ олон сар нойр .хоол.эрүүл мэндээрээ умартан бж энэ айхтар өвчинг монгол улсдаа дотооддоо алдчихгүй нь төлөө хангалттай ажилласан.одоо энэ тэрээс болж алдсан гэж хэн нэгнийг чичлэх биш .бүх ард түмэн нэгдмэл бж энэөвчнийг дарж авах л хэрэгтэй.хэвлэл.мэдээлэлээр үнэн зөв мэдээлэл ард иргэддээ тарааж бх хэрэгтэй бна

0  |  0
зочин(59.153.87.33) 2020 оны 11 сарын 12

Одоо хэнд ч буруу өгөөд нэмэр бхгүй дэ.хувь хүн өөрөө хичээх л үлдлээ.юм идсэнгүй гэж үхэхгүй э.өвчин гарсан гэхээр энэ тэнд бөөн бөөнөөрөө очерлоод зогсчих юм .халдвар хамгаалалын дэглэм тэнд алдагдаж л бна.хүнсний бүтээгдэхүүний үнэ ард иргэд өөрсдөө хөөргөөд бна.

0  |  0
С.Ууганбаяр аа!(124.158.83.29) 2020 оны 11 сарын 12

Чамаас мундаг хүн дэлхий дээр лав байхгүй байх аа. Аа яа яа

0  |  0
Зочин(192.82.70.74) 2020 оны 11 сарын 12

Тал талаасаа хичээгээд олон сар барьж чадсан өвчнийг ганцхан сувилилаас болж алдлаа. Тэр сувилалд яамар шугамаар анх эрхийг нь олгосон, үнэхээр хүмүүсийг байлгах бүх шалгууранд тэнцсэн байсан эсэхийг сайн шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй, манай улсад чинь ашиг хонжоо, танил тал гээд тогтсон ялзарсан системээс болж ийм байдалд хүрсэн байж болзошгүй

0  |  0
Z(202.9.46.54) 2020 оны 11 сарын 12

Сайхан бичжээ

1  |  0
Хар(202.179.25.144) 2020 оны 11 сарын 12

Хариуцлагагүй коммунист засаглал, хариуцлагагүй УОК, хариуцлагагүй ЭМЯ, хариуцлагагүй УИХ, хариуцлагагүй жолооч, эхнэр, хадам ээж, охин дүү гээд хөвөрч байна.

1  |  0
ZOCHIN(43.242.243.51) 2020 оны 11 сарын 12

hamgaalj chaddagaa haruulsan odoo neg sanaa negdmel hucheer darj chadna gedgee haruulah uldlee. Tor zasgiinhaa negdmel udirdlaga door negdej neg hun shig baitsgaaya. Chinggis haani surgaal: Ih zamaar suih tereg yavj baiv olon tolgoitoi mogoi zam garah geed enuugeer teruugeer gej zug zug zutgeseer tergend nyatz dairuulsan bol gants tolgoitoi olon suultei mogoi 1 tolgoiniihoo udirdlagaar zamaar ayulgui garch chadsan ulgeriig sanatsgaaya. Hun bur dor burnee hariutslagatai baij hunii amini garzgui ayult ovchniig davan tuulahiig husch urialj bna

1  |  0
zochin(202.179.25.118) 2020 оны 11 сарын 12

ter Davaasuren gischuun mon zasgiin erch barij bgaa chumuus bugd buruutai,tanaraas bolj bid chaldvar avmaar gui bna!!

0  |  1
zochin(202.179.25.118) 2020 оны 11 сарын 12

ter Davaasuren gischuun mon zasgiin erch barij bgaa chumuus bugd buruutai,tanaraas bolj bid chaldvar avmaar gui bna!!

0  |  0
Top