ЭМЯ: 644 сорьцод шинжилгээ хийхэд 24-т нь КОВИД-19 илэрлээ

2020 оны 11 сарын 12

COVID-19-ИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

(2020.11.12, 11:00 цаг)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн гурван хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ. Тэгвэл халдвар авсан иргэдийн дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-өөс "Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгаа. Дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Харин түүний ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрч, иргэн Д-гийн голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гараад байна" гэлээ. 

Түүчнлэн өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд нийт 644 хүн шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Ингэснээр батлагдсан тохиолдол 406 боллоо. 

Шинээр илэрсэн 24 тохиолдлын хоёр нь өчигдөр мэдээлэгдсэн халдвартай жолоочийн ээж, дүү хоёрын PCR шинжилгээний хариу ба тус шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас зарласнаас хойш нийт 22 тохиолдол шинээр бүртгэгджээ.


ШИНЭЭР ИЛЭРСЭН ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛУУД
 

  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ
     
  • Арваннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ
     
  • Хяналтын зорилгоор хийсэн гурав (Нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрсэн)

 

 

Top