ХӨСҮТ: Батлагдсан тохиолдлын дам хавьтлын 171 хүнээс халдвар илрээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.12/ ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 644 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 24 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын дам хавьтлын 171 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинижлгээний ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гараад байна. Ингэхэд ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрч, иргэн Д-гийн голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна" гэлээ. 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 56 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 84 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байна. Нийт батлагдсан 406 тохиолдол бүртгэгдээд байна.

Шинээр илэрсэн 24 тохиолдлын хоёр нь өчигдөр мэдээлэгдсэн халдвартай жолоочийн ээж, дүү хоёрын PCR шинжилгээний хариу ба тус шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас зарласнаас хойш нийт 22 тохиолдол шинээр бүртгэгджээ.
 

ШИНЭЭР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУД
 

  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ
     
  • Арваннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ
     
  • Хяналтын зорилгоор хийсэн гурав. (Нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрсэн)

  

Top