Коронавируст халдвараас үүдэн Монгол Улс анх удаагаа Бүх нийтийн БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ шилжсэн. Үүнтэй холбоотойгоор хоол, хүнсний үйлчилгээний хангамжийн талаар өнөөдөр /2020.11.12/ Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар худалдаа, хоол үйлчилгээний 10147 газар ажиллаж байна. Үүнээс зөвхөн хүнсний худалдааны том, жижиг төв 68 буюу Сонгинохайрхан дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Сүхбаатар дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 7, Налайх дүүрэгт 1, Багануур дүүрэгт 3 байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын есөн дүүрэгт хайпермаркет, супермаркет, мини маркет, хүнсний дэлгүүр зэрэг зөвхөн хүнсний худалдааны чиглэлийн 3731 том, бага дэлгүүрүүд 07:00-22:00 цагийн хооронд үйлчилгээгээ явуулж байна.
Согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий ресторан, баар, кафены үйлчилгээг хөл хорионы хугацаанд түр хаасан. Хүнсий хамгамжийн нөөц хангалттай байгаа гэлээ.