ЭМЯ: Дам хавьтлын 219 хүнд шинжилгээ хийхэд ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12


Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт шуурхай мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-наас өглөө мэдээлэл хийх үед жолоочийн ойрын хавьтал 73 хүнээс 48-ынх нь хариу гарч, нэг хүнээс халдвар илрээд байсан бол ойрын хавьтлын үлдсэн 25 хүнийг шинжилгээнд хамруулж дуусахад коронавирусын халдвар илрээгүй байна. 

Тодруулбал, халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний шинжилгээгээр нэг хүн коронавирусний халдвар авсан байна гэсэн үг юм. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа шинжилгээний албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар "Өглөө мэдээлэл хийснээс хойш тандалт судалгаа үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан 4 тохиолдлын ойрын хавьтал болох 73 хүнд шинжилгээ хийж, эхний 48 хүний хариу гарахад нэг тохиолдолд халдвар илэрсэн. Хариу нь гараагүй үлдсэн хүмүүсийн шинжилгээг хийж дууслаа. Коронавирус нэмж илрээгүй. Илэрсэн нэг хүний ойрын хавьтал болох 36 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан хоёр дахь хүний ойрын хавьтал болох 219 хүн, 12-ны өдөр илэрсэн нэг хүний ойрын хавьтал болох 99 хүнээс шинжилгээ авсан. Нийт 318 хүнд тандалт хийгээд байна. Одоогоор 219 хүнд нь эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Шинжилгээ, тандалт, Судалгаа үргэлжлэн хийгдэж байна" гэв. 
 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top