"Оюутолгой" компанийн таван ажилтан өөрсдийн хүсэлтээр тусгаарлагджээ.
Тэд энэ сарын 8-нд "УБ Палас"-т болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн ба буцаж очсон даруйдаа өөрсдийн хүсэлтээр тусгаарлагдсан байна.
Ажилчдыг "Оюунтолгой"-н 15 дугаар блокод тусгаарлаж, шинжилгээ авчээ. Хариу нь хараахан гараагүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үүдэж "Оюутолгой"-н кэмпээс нэг ч хүнийг гадагш гаргалгүй, өмнөх ээлжийнхэн нь сунаж ажиллаж байгаа аж.