Улсын Онцгой комисс 20:00 цагаас хуралдаж, хуралдаан дөнгөж сая дууслаа. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар яг одоо мэдээлэл хийх гэж байна. Энэ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дараах мэдээллийг өглөө.
УОК-ын шуурхай штабын өнөөдрийн хурлаар Хүнсний хангамжийн шуурхай штаб байгууллаа. Штабыг ХХААХҮ-ийн сайд ахалж, холбогдох төрийн захиргааны албан тушаалнууд, нийслэл, аймгийн Засаг дарга нар бүрэлдэхүүнд багтсан.
Хүнсний хангамжийн шуурхай штабын зорилго нь Монгол Улсын Гамшгийн тухай ерөнхий төлөвлөгөөний дагуу байгуулагдаж байгаа. Түүнээс ямар нэг байдлаар хүнсний нөөцөд хомсдол үүссэнээс болж байгуулагдсан асуудал биш. Гамшгийн үед хариу арга хэмжээ авах хүрээнд хүнсний нөөц хангалттай байгаа. Хүнсний үйлдвэрүүд бүгд ажиллаж байна.
Махны нийлүүлэлт өмнөх үетэй харьцуулахад илүү хэмжээтэй байгаа. Иргэд та бүхэн хүнсний асуудал дээр тайван амгалан байгаарай.