Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна./2020.11.12/
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Засгийн газрын 178 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарласны дагуу засаг захиргааны бүх нэгжүүдэд Шуурхай штабуудаа байгуулсныг тэрбээр мэдэгдлээ.
Иргэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хөл хориог дагаж мөрдөж буй эсэхэд хяналт тавих, хэрэгжүүлэлтийг идэвхжүүлэх чиглэлд тусгай чиг үүгийн байгууллагуудын 5000 албан хаагч хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газраас хяналт тавьж ажиллаж байна.
Иргэд тогтоолд заасан хүрээн эмийн сан, хүнсний дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авах хэрэгцээний хүрээнд гадаа гарах ёстой. Үүнд хяналт тавьж ажиллаж байгаа. Дэлгүүр, худалдааны төвүүд бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол хөөрөгдөл бий болгохоос сэргийлж ШӨХТГ-аас тусгай шалгалтуудыг зохион байгуулж байгаа.
Тогтоолын хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хориглосон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд арга хэмжээ авч байна.
Тусгаарлах байрны ариутгал, халвдаргүйтгэлтэй холбоотой асуудал хөндөгддөг. 20 гаруй тусгаарлах байранд хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Хилийн чинадаас иргэдээ татан авахдаа тусгаарлах байрны хүчин чадалтай уялдуулах асуудлыг сая ярилаа гэв.