Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр орой (2020.11.12) хуралдаж, мэдээлэл хийлээ. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Дархан-Уул аймгийн зэргэлдээ Сэлэнгэ аймгийн нутагт коронавирусийн халдварын шинэ голомт бий болсон нь тогтоогдлоо. Шинэ тохиолдлын нэгдүгээр хавьтагчид Дархан-Уул аймагт зорчсон нь тогтоогдсон тул улсын хэмжээнд зарласан Бэлэн байдлын зэргийг чангатгаж байна. Өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймагт 11 постоор дамжуулж аймаг, сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсооно. Энэ хугацаанд Улсын Онцгой комиссын нэр заасан 11 төрлийн үйлчилгээ эрхлэх төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа дэглэмийн дагуу үргэлжилнэ. Хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ" гэв.

Top