Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн иргэдэд хандсан зөвлөгөөг хүргэж байна.
Эрт орой хэзээ нэгэн цагт ялангуяа хүйтэн болж ханиад томууны улирал эхлэхтэй зэрэгцэн Ковид-19 халдвар манай үүдээр орж ирэх эрсдэл маш өндөр байсан гэдгийг та бид бүгд мэдэж байсан.
Тэгвэл бидний дунд "Ковид -19" халдвар ороод ирлээ. Одоо бид яах вэ?
Иргэдийн хувьд
- Хувийн болон нийгмийн ариун цэврийг чанд мөрдөх
- Маскаа зөв зүүх,
- Гараа зөв угаах,
- Гэр болон ажлын өрөөгөө зөв ариутган цэвэрлэх
- Олон нийтийн газар хүн хоорондын зай зөв барих
- Гадуур хувцасаа дотроос эргүүлж зөв өлгүүртээ өлгөх
- Гадуур өмссөн гутлаа гэртээ өмсөхгүй байх
- Өглөө орой хамар залгиураа зориулалтын уусмалаар зориулалтын саванд хийж зөв угаах
2. Олон нийтийн сүлжээгээр хэн нэгнийг магтахгүй хэн нэгнийг муулахгүй, турхирахгүй байх
- Сэтгэл санааны хөөрөл эсвэл хямрал ажлын бүтээмж болон гаргах шийдвэрт нөлөөлдөг гэдгийг анхаарах
- Төр захиргааны байгууллагууд, эрүүл мэндийн салбарынханд олон улсын дүрэм, журмын дагуу тайван ажлаа хийх боломжийг олгох
3.Эрүүл мэндийн салбарынханы хувьд
- Халдварын голомтонд ажиллаж буй ажилчдын цагийн ачаалалыг зөв тооцоолж тэднийг эрсдэлээс хамгаалах
- Цаг эрт байгаа. Зөв менежментээр нотолгоонд үндэслэн гарах эрсдэлт хүчин зүйлсээ зөв тооцоолж ажиллах
- Шинжилгээнд алдаа гарах хэлбэлзэлийг зөв тооцоолох,
- Халдварыг тодорхойлох сорьц авахад нөлөөлөх эрсдэлийг зөв тооцоолох
- Хүчээ зөв хувиарлаж голомтын гаднах сургалтыг эрчимжүүлэх.