ЭМЯ: Монгол Улсын хэмжээнд БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 412 боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

ЭМЯ коронавирусний цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл хийж байна. (2020.11.23, 11:00 цагийн байдлаар) 

Манай улсад батлагдсан нийт тохиолдол 412 болжээ.Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд 90 хүн байгаа ба тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76 нь хөнгөн байдалтай байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт, тандалтад байна. 

"Нийслэл болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж эхэлсэн байна. Иймд гэрийн дэглэм хатуу мөрдөх шаардлагатай байна. Дэлхийн 140 гаруй орон хөл хорьж байж коронавирусний багц тохиолдлыг цомхотгох хавьтлыг илрүүлсэн. Иймд иргэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна" гэж Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.  

Тэрбээр цааш нь "Манай оронд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс иргэд гэртээ байх дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байна. Хүн бүр гэртээ байвал багц хэлбэрээр гарч байгаа халдварыг хумих боломжтой. Эмнэлгийн эрсдэлтэй орчинд аль болох очихгүй байхыг уриалж байна. Иргэд амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр авснаар хоолны хордлого авах, гэдэсний халдварт өвчнөөр өвдөх тохиолдол байна. Хүнсний нөөц хангалттай байгаа тул та бүхэн ихээр нөөцөлж эрүүл мэнддээ эрсдэл бүү үүсгээрэй. Гар ариутгагч бодисоос хүүхдээ хол байлгаарай. Хүүхдүүд түүнийг буруу хэрэглэх тохиолдол байна" гэлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020.11.12-нд нийт 1030 хүнд коронврусний шинжилгээний хийхэд 6 хүнээс халдвар илэрсэн. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал гэгдэх 3000 орчим хүнд тандалт хийх ажил үргэлжилж байна. Тээврийн жолоочийн ойрын 125 хүнээс шинжилгээ авахад таван хүнээс илэрсэн. Сэлэнгэ аймагт энэ сарын 13-нд гурван хүнээс халдвар илэрсэн. Тус аймагт хөл хорио тогтоосон, мэргэжлийн баг илгээсэн. УОК ажиллаж байгаа. Дархан, Сэлэнгийн иргэд хязгаарлалттай, хяналлттай байхыг анхааруулж байна. 

Монгол Улсад батлагдсан 412 тохиолдлоос 317 эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 90 тохиолдол эмчлүүлж байна.  Үүнээс гадна тандалт судалааны зорилгоор хэд хэдэн хүнийг тусгаарласан. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд хамрагдаж байна. Коронавирусний нууц үе хугацаа 14 хоног, бусад оронд 21-27 хүртэл байх эрсдэлтэй. Тээврийн жолооч бол ном журмынхаа дагуу тусгаарлалтад байж байгаад гарсан. Түшний ойрын хавьтлын 3000 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Батлагдсан тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.26.193) 2020 оны 11 сарын 13

Жолоочийн буруу гэж юу байна. Харин УОК гэх нөхдүүдэд хариуцлага тооц

0  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 11 сарын 13

Монголчууд их аймхай хувиа бодсон бусдыг хайрладаггүй хүмүүс бүгд биш шүү.гадаадаас ирсэн ирэдээ мөн ч их ад үзэн харааж зүхэж ад үзсэндээ.төр засаг нь сэгсрээд өндөр үнээр тусгаарлалт гэж хагас шоронжсон газар өлөн зэлмэн бясаа жоомтоы бохир орчинд хориод одоо та нар эх орондоо гэр бүлтэйгээ гэр гэртээ хор игдож байна.гэтэл тэд нар гэр бүлээсээ хол хүний нутагт коронотой газар мөнгөгүы хоолгүй гэр оронгүй болчихоод эх орон нь иргэд нь ад үзээд ямар хэцүү байсан бол.бүр наанаа үх вирус гэж хүртэл хэлж байсан.тэд одоо дажгүй.их л гомдсондоо

0  |  0
Иргэн(124.60.114.164) 2020 оны 11 сарын 13

Хөсүт ээс 4 илэрсэн уим уу нийтдээ.хөсүтөв өөрсдөө халдвар хамгаалалтын дзрмээ зөрчсөн. Иргэдэд тараагаад байгаа уим биш үү.

0  |  0
Сарьс(202.179.25.144) 2020 оны 11 сарын 13

Халдвар тээгч сарьсан багваахайнуудыг устгавал яасан юм бэ?

0  |  0
Top