Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийж байна. /2020.11.13/
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэхдээ “Нийслэл хотын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний худалдааны том, жижиг 68 төв ажиллаж байна. Үүнээс 48 нь үндэсний хэмжээний том худалдааны төвүүд. Нийслэл хотын есөн дүүрэгт зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг 3761 дэлгүүр, супермаркет зэрэг дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байна.
Улсын онцгой комиссоос анх гарсан шийдвэрийн хүрээнд хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь 07:00-22:00 цагийн хооронд байсан бол өчигдөр Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж болон Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу ажлын цагийн хуваарийг нэг цагаар багасгаж 07:00-21:00 болгосон.
Иргэдийн хүнсний худалдааны төв дэлгүүрээр үйлчлүүлэхдээ дараалал үүсгэх нь багассан. Хүнсний хангалт нийлүүлэлтийг шөнийн цагаар томоохон сүлжээ дэлгүүрүүдэд хийж байгаа гэв.