Улсын онцгой комисс, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өглөөний 06:00 цагаас эхлэн улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, Гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэлх тав хоногийн хугацаанд Коронавируст (COVID-19) цар тахлын халдварыг хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машины үйлчилгээг хааж байна.
Иргэд та бүхэн цахим хэлбэрээр e-Mongolia цахим нэг цонхны үйлчилгээ, eBarimt, SmartCar цахим системүүдийг ашиглан иргэний болон аж ахуйн нэгжтэй холбоотой лавлагаа мэдээллийг авна уу.
"Үндэсний дата төв" УТҮГ