Коронавирусээр халдварласан Сэлэнгэ аймгийн иргэн, 70 настай Ц болон түүнтэй хамт амьдарч байсан бэр Д болон ач хүүгээс нь халдвар илрээд байгааг өнөөдөр (2020.11.12) ЭМЯ мэдээлсэн билээ.
Тэгвэл бэр болох Д нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цэцэрлэгт багшийн ажил эрхэлдэг аж. Багш Д-гийн даасан ангийн хүүхдүүдийн эцэг, эхийн ажил хөдөлмөрийг байгууллагаар нь ангилсныг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас мэдэгдээд байна.
Тодруулбал,
Эдгээр иргэдтэй холбоо тогтоон, хүүхдүүдээ гэрийн хорионд байлгаж, биеийн байдлыг ажиглаж байхыг анхааруулжээ.
Харин Д-гийн хүү А тавдугаар ангийн сурагч. Энэ хүүхдийн ангид 30 хүүхэд сурдаг ба хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй бүгдтэй нь холбоо тогтоожээ.