Төр, засгийн шийдвэрээр өчигдрөөс /2020.11.12/ эхэлж улс орон даяар тав хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд, авто машины хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Тэгвэл энэ талаар өнөөдөр /2020.11.13/ Хотын захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Иргэн хүний хувийн тээврийн хэрэгсэл, жагсаалтад багтаагүй байгууллага аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн шийдвэр гараад холбогдох байгууллагууд өнөө өглөө хяналт тавьж ажилласан. Өнөө өглөө 06:00 цагаас хязгаарлалт тавьсантай холбоотойгоор хувийн машинаар ажилдаа ирдэг очдог асуудал гарч ирлээ. Өнөөдөр орой 21:00 цагт нийслэлийн Онцгой комиссын хуралдаж, хувийн машинаар зорчих асуудлыг ярьж, шийднэ" гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн "Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлийн ажилд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ариутгал халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөл бүхий 41 байгууллага бий. Тус газрууд хүнсний зах, худалдааны төвүүдийг бас ариутгаж байгаа болохоор хүрэлцэхгүй асуудал гарч ирж байна. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн хөдөлгөөнийг тодорхой цагийн хуваарийн дагуу явуулж байгаа тул байнга ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа гэж ойлгож болно" хэмээн ярила.
Сэтгэгдэл ( 8 )
ya ch bodson avtobusniihaa baidliig har unen aimar chiheldsen yumand suuj yaj ajildaa yvhav dee ymar ch hun yvj bgan bilee ymar erguu shiidver gargadag ulsuud bee erguu erguu gehed buur denduu yumaa ene deed chuud tegd bas belen baildald bai duudhad ir gees hutsaad bgamaa bas
Zgr gertee l hevtej bai olon humuus ard tumnii tuluu gadaa erguul hj zogsoj bn ymarxh shiidver gargasan dagaad hevtej bsan ni olziitei haraal idsen har amindaa hairtai yum bol
Маш буруу шийдвэр байсан. Яаж тэнэгтхээрээ тийм шийдвэр гаргадаг байнаа. Олон хүн цугларсан газар битгий очг эж байгаа мөртлөө нийтийн тээврээр яв гэдэг
Эргүүнүүдээ! Ганцаараа хувийн машинтай ажилдаа явах нь олуулаа нийтийн тээврээр хошуу амаа нийлүүлэх шахам явснаас халдвар авах нь их юм биздээ
Ikh l onovchtoi bus shiidver baisan. Gargasan shiidver, sanaa ni amidrald kheregjikk bolomjgui baidag.
жаахан судалгаатай шийдвэр гаргаж байгаач ёр нь л гарсан шийдвэр нь амьдралд хэрэгжүүлэхэд хэцүү тэгэс хийгээл өөрчлөх юм
huviin unagar yvhar yachdin
Тэгмээрдээ, жолооны сургуульд уул нь зааж бсндаа. Нар салхи халдварт өвчин гэх мэтээр бас хамгаалдаг гэж.