ШУУД: Халдварын ХОЁР ТОХИОЛДОЛ нэмж бүртгэгдлээ

2020 оны 11 сарын 13

ЭМЯ-аас "Ковид-19"-ын талаар ээлжит мэдээллийг өгч байна. (2020.11.13-ны 17:00 цагийн байдлаар)


Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна. Өглөө 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусний хоёр тохиолдол шинжилгээгээр нэмж батлагдлаа.

Эхний тохиолдол нь нэгдүгээр тохиолдол буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал болох ХӨСҮТ-д хамт тусгаарлагдаж байсан дөрвөн настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ голомтоос ингээд нийт долоон хүн халдварлаад байна.

Хоёр дахь нь 2020 оны аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн хүн ба түүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Монгол Улсад коронавиурсээр халдварласан тохиолдол нийт 414  боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд 92 хүн байна" гэв. 

Сануулахад, "Энхсаран" сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан тээврийн жолооч Д-гээс тусгаарлалтаас гарснаас хойш дөрөв хоногийн дараа халдвар илэрсэн ба Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын батлагдсан тохиолдол ийн долоо болж, Д-гийн эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүн, том хүүхдээс нь коронавирус илрээд байна. Жолооч эхнэрийн хамт ХӨСҮТ-д тусгаарлагдахдаа бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт хэвтсэн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top