УОК | Халдварын ойр, дам хавьтлыг бүрэн тогтоож дууслаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.13/ хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа.

Энэ талаар дөнгөж сая /20:30 цаг/ олон нийтэд мэдээлэл өгөв. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Өнөөдрийн байдлаар нийт 92 хүн эмчлүүлж байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа. Засгийн газрын ээлжит хуралдааныг хийлээ. Тодорхой чиглэл, үүргийг өгсөн.

Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Одоогоор хүнсний дутагдалд орсон асуудал гараагүй байна. Өнөөдөр 407 тонн махыг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн. Жирийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлж ажиллаж байна. Хүнсний тээврийн авто машины зохицуулалтыг хийсэн. Маргааш өглөөнөөс тууз нааж, тусгай зөвшөөрлийн бичиг олгоно. Эмзэг бүлгийн иргэд болон дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангана. Хүнсний талоныг улсын хэмжээнд 242.000 айл өрхөд өгдөг. Тиймээс өнөө, маргаашдаа багтаж дансанд нь хүнсний толаны мөнгийг нь шилжүүлнэ" гэж ярилаа.

Түүнчлэн "Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоосон. Эм, эмнэлгийн асуудлыг бүрэн хяналтдаа байлгах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Нөөцийг бүрэн бүрдүүлсэн, дутагдал гарах зүйл байхгүй. Нэн шаардлагатай байгаа оношлуур зэргийг өнөөдөр татаж авлаа. Сэлэнгэ аймаг руу хүргэж байна. Түргэн оношлуурын хангамж хангалттай байгаа. Халдварын шинжилгээ авах 11 цэгийг нээсэн. Дам хавьтлын 2000 гаруй иргэний шинжилгээг маргааш авна. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хөл хорио тогтоосон. Шуурхай штаб ажиллаж байна. Сэлэнгэ аймагт гарсан халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодорхойлоод дуусаж байна. Шинжилгээ авч эхэлсэн. Эмнэлгийн зарим үйл ажиллагааг зогсоосон. Ариутгал,  халдваргүйжүүлэлтийг хийгээд, нээж эхэлж байна

Нийтийн тээвэртэй холботой асуудал өглөөнөөс хойш гарч байна. Хэд хэдэн чиглэлд үүрэг өгсөн. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах, нэг автобусны хүний тоог хязгаарлах, хүн хоорондын зайг бариулах үүрэг өгсөн. Нийтийн тээврийн явж байгаа хугацааг богиносгож магадгүй. Хувийн унаагаар явахгүй, нийтийн тээврээр яв гэж шаардлага тавиагүй. Зөвшөөрөгдсөн салбарын ажилчид хувийн унаатай хүн унаагаараа явна. Цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгсөн" гэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
marianne(41.138.90.76) 2020 оны 11 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
иргэн(139.5.216.112) 2020 оны 11 сарын 13

Ингэж ам гарч болохгүй ээ эхнмй ээлжинд шаардлагтай арга хэмжээгээ авч дууслаа гээч

0  |  0
zochin(64.119.22.123) 2020 оны 11 сарын 13

bayarlalaa sain shalgaarai neg burchlen

1  |  0
Top