Улаанбаатар хотод ажил, томилолтоор ирсэн ч хатуу хөл хорионы улмаас гацсан хөдөө, орон нутгийн иргэдийг хэрхэн гаргах талаар УОК-ийн дарга Я.Содбаатараас сэтгүүлчид тодруулав.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл онцгой дэглэм тогтоож, нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Орох хөдөлгөөн бол хэвийн байгаа. Гэхдээ гаргахгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад цаашдаа ч сунгаж магадгүй. Халдвар тархсан тохиолдлуудыг хяналтдаа бүрэн авах, бүх хавьтлуудыг шалгаж дуустал дэглэмийг сулруулахгүй, өөрчлөхгүй. Тиймээс одоохондоо энэ талаар шийдэл гаргах боломжгүй байна" хэмээлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тэдэнд амьдрах газар хэрэгтэй дээ
Зөв