Улс орон даяар явагдаж байгаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэний дагуу хөл хорио тогтоон, нийслэлд автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа.
Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн буюу хязгаарлалтад багтаагүй салбарын ажилчид хувийн машинтайгаа зорчиход хүндрэл үүсч, нийтийн тээврээр зорчих шаардлага тавьснаар бөөгнөрөл, бухимдал үүсэх тохиолдол гарсан. Тэгвэл уг асуудлаар УОК-ийн дарга Я.Содбаатар "Жагсаалтад багтсан буюу үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж байгаа. Мөн энэ байгууллагуудын ажилчдыг хувийн унаагаараа бичиг баримтаа шалгуулан зорчихыг зөвшөөрнө. Түүнээс нийтийн тээврээр зорч, машинаа тавиад алх гэсэн шаардлагыг тавиагүй. Ингэх ёсгүй юм" гэлээ.
Түүнчлэн нийтийн тээвэр болон олон нийтийн газрууд, зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж эхэлснийг тэрбээр мөн тодотгож байв.
Сэтгэгдэл ( 3 )
Иргэдииг ч бас дугаарын хязгаарлалтай ойр зуур явуулж болохгүй юм уу\n1;5 төгссөн дугаартай бол 1дэх өдөр явга гэх мэт
mashintai demii selguutsehiig zuvshuurch baina uu\n
Bi hunsnii borluulaltin kompanid ajil hiideg ene ersdeltei ued hunsni baraagaar hangahin tuld bi uuriig ch gesen ersdeld oruulaad ajildaa yabj baigaa ene uedee mashintai zorchiulahgvi gej tsagdaa nar buhimdal uusgej baisan