Ц.Ганзориг: Улс даяар ТАЙВАН хонолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Өнгөрсөн шөнө улс орон даяар тайван хоносон талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга, УОК-ийн Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлжээ.

Тэрбээр "Засгийн газар, УОК халдварын 1-р хавьтал, дам хавьтлын багадаа 2000 орчим хүнийг энэ 7 хоногт шинжилгээнд хамруулж,цар тахлыг богино хугацаанд хумиж зогсоохоор ажиллаж байна.
Хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хоногт 5000 хүнийг шинжилгээнд хамруулах хүчин чадалтай.

Дэлхийг заналхийлж, 50 сая хүнийг өвчлүүлж, 1,3 сая хүний аминд хүрсэн цар тахалыг бид нягт байж, бусдын төлөөх сэтгэлээр давж гарна" хэмээжээ.

Top