Сэлэнгэ аймагт амьдардаг 70 настай иргэнээс коронавируст халдвар илэрч, улмаар тухайн иргэний ойрын хавьтагч болох бэр болон ачаас нь эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм.
Халдвартай гэж гарсан эмэгтэй (бэр) өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт хоёр хоносон байдаг. Ингэхдээ найман хүүхдээ дагуулан томоохон зах, худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэдтэй хамт тоглоомын төвд тоглуулсан нь батлагдсан юм.
Тэгвэл Дарханы "Оргил" худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх гээд хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсан талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос ирүүлжээ.
Мөн өнгөрсөн шөнө аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажилласан байна.
Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу удахгүй гарах аж. Түүнчлэн Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж хариу СӨРӨГ гарсан.
Албаны дэлгэрэнгүй мэдээллийг 11:00 цагаас Эрүүл мэндийн яамнаас өгөх юм.
Сэтгэгдэл ( 0 )