ШУУД: 820 хүнд НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ хийжээ

2020 оны 11 сарын 14

ЭМЯ-аас "Ковид-19"-ын талаар ээлжит мэдээллийг өгч байна. (2020.11.14-ний 11:00 цагийн байдлаар)

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 820 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүнээс халдвар илэрсэн. Харин 817 хүний шинжилгээнээс коронавирусний халдвал илрээгүй.

Энэ сарын 2-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 121 иргэний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа гурван хүн болон тандалтын зорилгоор хийсэн 20 хүний шинжилгээ, 45 эмч, ажилтны шинжилгээнээс халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа хоёр эмчийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Нийслэлд бүртгэгдээд байгаа голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 140 хүний шинжилгээнээс нэг хүнээс халдвар илэрсэн. Энэ нь дөрвөн настай хүүхэд байна. Хоёрдагч хавьтал болох 2775 хүнийг илрүүлж, 645 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна" гэж мэдээллээ.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 416 боллоо. Үүнээс эдгэрсэн 328 байна. Харин ХӨСҮТ-д 83 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа аж. 


ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөсүт(202.179.25.144) 2020 оны 11 сарын 14

ХӨСҮТ ийн 7 эмч сувилагч ажилтнаас тахалын вирус илэрчээ. Хамгаалах хувцасаа өмсөхөд хялбар хаирн тайлах маш чухал дараалал байдгийг зөрчсөнөөс халдвар аваад байгаа бололтой. Хамгаалах хувцсыг тайлах үед хувцасны бүх гадаргууд вирус тархсан байдгийг санаж зааврын дагуу залхууралгүй мөрдөх ёстой. Хэнэггүй монголчуудын тэнэг зан Халдвартын эмч сувилагч нарт ч байх юм даа новш гэж.

0  |  0
Top