ХӨСҮТ-ийн ДОЛООН эмч, ажилтан халдвар авсан нь тогтоогдлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 416 боллоо. Үүнээс зөөвөрлөгдөж ирсэн 399 тохиолдол байгаа бол дотооддоо халдвар авсан 17 хүн байна. Харин нийт батлагдсан тохиолдлоос эдгэрсэн 328 хүн байгаа юм.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д халдвартой болох нь тогтоогдсон 83 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Тэгвэл дотооддоо халдвар авсан 17 тохиолдлын долоо нь ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан байна. Үлдсэн 10 тохиолдлын гурав нь Сэлэнгэ аймагт, долоо нь Улаанбаатар хотоос илрээд байгаа билээ. 

Top