Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүрүүд, эмийн сан, дотуур байрны оюутнуудын хүнс, бусад хангамжийн хүртээмж ямар байгаатай танилцан, шалгаж ажиллаж байна.
"Хүчит шонхор" захад махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна. Өнгөрсөн өдрүүдэд захуудаар иргэдийн хий нөөцлөлт бий болжээ. Учир нь нийслэлчүүд өдөрт 110 тн махны хэрэглээтэй ч 208 тн, 410 тн, өнөөдөр 470 тн мах нийслэлд орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт, нөөцлөлт их байсан аж.
Харин Чингэлтэй, 7 буудал орчмын хүнсний 8 нэрийн дэлгүүрүүд хүн орж ирэх нь эрс багасаж, эрэлт буурсан, зах бөөний төв, захууд руу хүмүүс явсан тухай мэдээллийг Засгийн газрын Хэвлэлийн албанаас өгч байна.
Сэтгэгдэл ( 3 )
Кккк энэ 2 очоод асуудал шийдэгдлээ юу ккккк
МАХНЫ ҮНИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ДЭЛГҮҮРҮҮД МАХАА БӨӨНИЙ ҮНЭЭС БАРАГ НЭГ НУГАЛЖ ЗАРЖ БАЙНА.???
Өнөө өглөөний байдлаар хонь 7500, ямаа 500, үхэр ястай нь 8500 байна лээ