"GOGO pizza" сүлжээ эмч, цагдаа, хэвлэлийнхэнд БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ илгээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

"GOGO pizza" сүлжээний хамт олон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд хамгийн ачаалалтай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдад халуун пицца илгээн, үнэ төлбөргүй үйлчиллээ.

Тус хамт олон Бэлэн байдлын үеийн журмын дагуу Онцгой комиссын шийдвэрийн дагуу албан үүргээ биелүүлж байгаа Цагдаагийн ерөнхий газар, дотоодын цэрэг, Экологийн цагдаа, эмч, онцгой байдлын албаны 180 гаруй алба хаагч болон хэвлэл мэдээллийн салбарт цаг наргүй, адил хүнд нөхцөлд ажиллаж байгаа 12 телевизийн 160 орчим ажилтнуудад халуун пицца, ариутгасан бээлий, хуурай салфетка, "Naturalis" жимсний шүүс зэргийг хүргүүлжээ. 

Халдвар тархах эрсдэлээс сэргийлэх үүднээс бүх байгууллагуудад өөрсдийнх нь тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнийг хүргэсэн тул онцгой байдлын дэглэмийг зөрчөөгүй болохыг "GOGO pizza" сүлжээнээс мэдээллээ. 

Америк жорын пицца технологийг Монголдоо нутагшуулж, дотоодын Пицца франчайзингийг үүсгэж чадсан GOGOGOURMET нь үндэсний сүлжээ дэлгүүр болох "ОРГИЛ"-ын салбаруудад нээгдсэн ба хүргэлтээр үйлчилгээ үзүүлэх боломжтой. 

 

Top