Арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн тусгай үүргийн зарим нислэг цуцлагдсантай холбоотойгоор "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-аас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэл
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танаа
Хүсэлт хүргүүлэх тухай
Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдал болон хөл хорио, цар тахалаас сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгөхдөө арваннэгдүгээр сарын 19-ны Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэхгүй болсон тухай гэнэт мэдэгдлээ.
Энэхүү гэнэтийн мэдэгдлээс шалтгаалж маш олон орноос тус нислэгт суухаар нэрс нь баталгаажсан олон иргэдийн хувьд амьдрах байргүй, хоол хүнсгүй болох аюулд орж, мөн дамжиж суухаар өөртөө байгаа бүхий л мөнгөөр буцаах боломжгүй хатуу нөхцөлтэй онгоцны зардалдаа төлсөн гэх зэргээр хохироход хүрлээ.
Монгол Улсдаа бий болсон гэнэтийн нөхцөл байдлыг нэг талаас ойлгож байгаа хэдий ч нислэгээр явахаар байсан иргэдийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн эрсдэл учрах аюул тулгарч, эрх эрх чөлөө нь зөрчигдөж байна.
Улсын дотоодод асуудал байна гээд улсынхаа иргэдийг гадаад улс орнуудад гудамжинд хөсөр хаяж хэрхэвч таарахгүй гэж үзэж байна. Эдгээр иргэдийн дотор бага насны хүүхдүүд багтаж байгаа нь бүр ч анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал юм.
Иймээс энэ асуудлыг Улсын онцгой комисс, ГХЯ анхаарч эдгээр иргэдийн талаар тодорхой арга хэмжээ авахуулахыг танаас хүсэж байна.
"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ
2020.11.13
Сэтгэгдэл ( 13 )
Продакшин нэртэй тоглолтуудыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Ийм тоглолт үздэг хүмүүс ихэвчлэн сэтгэцийн асуудалтай байдаг бас дээр нь дархлаа муутай гэж байгаа. Илэрхий жишээ тахал тээгч Д гэдэг биетийн үйлдэл ойрын хүмүүсийн халдвар авсан байдал амьдрал дээр нотлогдсон шүү
kutsaa ta nar naanaa uh muusain mongo bodoj yavsan sdu nar end yaay gej bj bas shunaltai garuudiig avchirnaa kutslaa l bna
Амбасэлмаа мэдээллээ системтэй, тодорхой өгөөч. Дандаа л тэр нь юу бол гэсэн эргэлзээ үлдээгээд байх юм. Нямхүү эмч шиг л өгмөөр байна
ниснэ гэж байгаад гэнэт цуцална гэдэг нь сэтгэл санаа санхүү талаасаа маш их хохирол амсаж байна.ихэнх нь оюутнууд.бүгд оюутны байраа тушаах гэрээ хийчихсэн одоо гудманд гарах боллоо.дарга нараа тѳлѳвлѳгѳѳт нислэгээ иргэж хараачээ.
ХАЛДВАРТАЙ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛСЭН ТОПАЗ БОЛОН ӨГӨӨЖ ЦАЙНЫ ГАЗРЫН ТОДОРХОЙ ХАЯГ АДРЕСЫГ ХЭЛЭЭЧЭЭЭ. БУДИЛААНТАЙ МЭДЭЭ ӨГӨХӨӨ БОЛЪЁОО. ТОПАЗ ЧИНЬ УБ-Т 2 БАЙДАГ ЮМ БАЙНА. НАРНЫ ГҮҮРНИЙ ТЭНДЭХ БУУДАЛД 9-НИЙ ӨДӨР ҮЙЛЧҮҮЛСЭН ХҮН ЯАХАА МЭДЭХГҮЙ САНДАРЧ БАЙНА
\n\nФранкфурт- УБ чиглэлийн 11 сарын 19ны нислэгт багтсан иргэдийг хуваарийн дагуу нутагт нь буцааж өгөөчээ гэж гуйж байна! \nБид эх орон луугаа яараагүйдээ биш, эх орондоо буцах зардал болох нэг хүний 5-6 сая төгрөг олох гэж ихэнх нь олдсон ажлыг хийж өдий хүрсэн. Бид Европын 28 орноос чартерт багтах гэж Франкфурт луу нисэж байгаа ба бидний ихэнх нь хямд төсрийг нь бодоод билетээ буцаалтгүй хатуу нөхцөлтэйг захиалсан. Хэзээ биднийг нисгэхийг мэдэхгүй тул хойшлуулах нь бас л боломжгүй. Бид Фрөнкфурт орох шууд нислэг байхгүй тул Монгол буцах дайны мөнгөөр шатахаар болж, мөн чартерт ниснэ гээд бүгд
УОК алдаа гаргасан тэр алдаагаар монголчуудаар төлүүлж бна. Амбасэлмаа, содбаатар
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Дотооддоо бид хүнд байна.Цар тахалыг бид хумих нэгдсэн нэг чиглэлтэй болгох гээд ажиллаж байна.
Дотооддоо бид хүнд байна.Цар тахалыг бид хумих нэгдсэн нэг чиглэлтэй болгох гээд ажиллаж байна.
Дотооддоо бид хүнд байна.Цар тахалыг бид хумих нэгдсэн нэг чиглэлтэй болгох гээд ажиллаж байна.
Байрны хүрэлцээ муугаас дотооддоо алдчахад байхад гаднаас ирэгсдээ хаа байрлуулах бол. Түр хүлээж байр сулрахыг харзнахаас өөр аргагүй
Humuusee awaachee dotoodod aldsan chin gadaadad bga irged hohiroh ysgui