ЭМЯ: Коронавируст халдвар НАЙМААР НЭМЭГДЛЭЭ!!!

2020 оны 11 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өглөө. (2020.11.14, 17:00 цагийн байдлаар)

Өнөөдөр өглөө 11:00 цагаас мэдээлэл хийснээс хойш манай улсын хувьд Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол наймаар нэмэгдэж, нийт 424 тохиолдол боллоо. Үүнээс эдгэрсэн 328 байна.

Эдгээр найман тохиолдлын хоёр нь эхний тохиолдлын хавьтлаас илэрсэн. Аравдугаар сарын 20, 28-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг иргэнээс, ХӨСҮТ-д ажиллаж байгаа нэг эмчээс Ковид-19 халдвар илэрлээ.

 

ШИНЭЭР ИЛЭРСЭН НАЙМАН ТОХИОЛДОЛ
 

  • Эхний тохиолдол буюу ачаа тээврийн жолоочийн хавьтал - 2
  • Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс - 4
  • "Алтанбулаг" боомтоор орж ирсэн - 1
  • ХӨСҮТ-ийн эмч - 1


Ингэснээр гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол таваар нэмэгдэн 404 болж, ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар 9, ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын дундах халдвар 8 боллоо. (Сэлэнгийн халдвар 3, нийт 20)

Сэлэнгийн халдвар 17:00 цагийн байдлаар нэмэгдээгүй байна. Өглөөний 11:00 цагийн байдлаар 3 байсан. 

ХӨСҮТ-өөс өнөөдөр 11 хүн эдгэрч, ажиглалтын байр руу шилжсэн. Нийт 91 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа аж. 


Коронавируст халдварын талаарх зөвлөмж, зөвлөгөө мэдээллийн 119 утасны үйлчилгээ улам өргөжсөн тул иргэд та бүхэн аль болох эмнэлэгт ирэлгүй тус утас руу холбогдож, шаардлагатай мэдээллийг аваарай.

ХӨРШ ОРНУУД: Монгол Улсын хөрш ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар 21 мянган хүн өвчилж, 2000 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хугацаанд тус улсад гарч байгаа хамгийн өндөр өвчлөлтэй өдөр болжээ.

Мөн манай хил залгаа Алтайн бүгд найрамдах улс, Тува, Буриад, Өвөр байгалийн хязгаарт өвчлөл 24 цагийн хугацаанд 136-221 тохиолдлоор нэмэгдэж, өвчний тархалт эрчтэй байна.
 

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
 

 
 

 

Top