Архангай аймгийн Шуурхай штабаас хэвлэлийнхэнд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, МХГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч А.Дашхорол, Хэв журмын тасгийн дарга Б.Анхбаатар нар оролцов.
Мэдээллийн эхэнд, аймгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол гараагүй, тайван байгааг хэлсэн.
МХГ: Засгийн газрын 178 дугаар тогтоол бусад холбогдох эрхзүйн актын дагуу МХГ-ын 24 улсын байцаагч 9 чиглэлд хяналт шалгалт хийж байна. Тухайлбал, махны бөөний болон жижиглэнгийн үнийн судалгааг гаргасан ба махны үнэ өсөөгүйг хэллээ.
Эм ханган нийлүүлэх гурван төв, 18 эмийн сан, хүнсний дэлгүүр, ШТС гээд бусад үйл ажиллагаа явуулж буй газруудад халдваргүйжүүлэх ажлыг хийлгэсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулж байсан 8 барилгын ажлыг зогсоожээ.
ЭМГ: Бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж байгаа учраас мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг маш сайн баримтлах хэрэгтэй. Архангайд 24 цагаар 88234806 гэсэн дугаар эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Мөн ӨЭМ-ийн төвүүдэд эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байна.
ЦГ: Нэг хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд 38 постонд, 42 алба хаагч ажиллаж байна. 1128 тээврийн хэрэгсэлтэй 2268 иргэнийг тусгай зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүллээ гэж дэд хурандаа Б.Анхбаатар хэллээ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 8 алба хаагч, 2 авто машин, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Эрдэнэбулган суманд 32 алба хаагч, цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл хийж ажиллалаа. Өчигдрийн 16.00 цагаас хойш хөдөлгөөн эрс багассан байна.
Мэдээллийн төгсгөлд хүн бүр гэртээ байж, гэртээ агаар сэлгэлтийг 2 цаг тутамд хийж, халдваргүйжүүлэлтийг сайн хийхийг хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
2020.11.09 ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 р хорооны Топаз зочид буудал, Гурван сайхан караоке, Өгөөж 1 цайны газраар үйлчлүүлсэн хүмүүс тахал тусч халдвар тараах магадлал өндөр байгаа тул сайн дураараа өөрсдийгөө илчилж эрсдэлээс аврагдаарай.
Ядаж нэг аймаг нь ч гэсэн гайгүй байгаасай. Монгол орон даяар тархвал аюултай