Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогоод буй. Хүнсний үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, шатахуун хангамж, эрчим хүч, дулаан хангамж зэрэг тодорхой тооны чиглэлээс бусад салбарынхан энэхүү хөл хорионы дэглэмд хамаарахгүй юм. Улс орон даяар хэрэгжүүлж буй онцгой нөхцөл байдалд ажиллаж буй Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас онцгойлон анхаарч байна.
Тэр дундаа ард иргэдтэй нүүр тулан ажилладаг борлуулагчдад маск, гар ариутгагч, бээлий зэрэг халдвар хамгааллын хэрэгслээр хангасан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС