Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас монголчууд харьцангуй хол байсан гэхэд болно.
Монгол Улс энэ оны нэгдүгээр сараас хилээ хааж, дотооддоо хэсэгчилсэн хөл хорио тогтоож, гаднаас ирсэн иргэдээ тусгаарлаж байсны ачаар КОВИД-19 вирусийг өдий хүртэл алдаагүй. Харин энэ сарын 11-нээс нийслэлд алдсан гэдэг нь тодорхой болж, дараа нь Сэлэнгэд алдсан гэдэг нь батлагдсан. Иймд Улс даяар Бэлэн байдлын зэрэгт шилжиж, Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарт хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм.
Өнөөдөр /2020.11.15/ өглөө 08:00 цагийн үед Тээврийн цагдаагийн албанаас хөл хориог иргэд хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулсан лайв хийснийг хүргэж байна.