УОК-ын гишүүд эрдэмтэн, судлаачидтай уулзаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

УОК-ын төлөөлөл яг одоо /2020.11.15/ эрдэмтдийн санал, зөвлөмжийг сонсохоор хуралдаж байна. 

УОК, ЭМЯ цар тахлын эсрэг ахмад эрдэмтэн, докторууд, гадаад улсуудад ажиллаж амьдарч байгаа вирус судлалын эрдэмтдийнхээ санал зөвлөмжийг сонсож байна.

 


Хуралдаанд дараах эрдэмтэн судлаач оролцож байна. Үүнд:
 

  • П.Нямдаваа, ШУА-ын гишүүн, академич, АУ-ны доктор.
  • З.Адьяасүрэн, АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч.
  • М.Алтанхүү, АУ-ны доктор, дэд профессор,
  • Г.Сүрэнханд, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга


Энэүү уулзалтаар цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга  А.Амбасэлмаа нар оролцож байна.

Top