Улсын Онцгой комиссын хурал өндөрлөж, үргэлжлүүлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дууслаа.
Маргааш дуусах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор буюу 2020.12.01-ний 06:00 цаг хүртэл сунгах Онцгой комиссын саналыг Засгийн газар дэмжлээ.
Онцгой комисс болон Засгийн газрын өнөөдрийн хурлаар ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгахаас гадна өөр хоёр үндсэн асуудал хэлэлцсэн байна.
Одоогоор дотоодод буюу хил дотор халдвар авсан 19 иргэн бүртгэгдээд байгаа.
Халдвар авсан 428 иргэнээс 328 иргэнийг эмчилж, 91 иргэнийг яг одоо эмчилж байна. Өнөөдрийн хувьд шинээр халдвар нэмж бүртгэгдээгүй байгаа ба 17:00 цагаас ЭМЯ шинэ мэдээллээ өгнө.
Сануулахад, Засгийн газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан билээ.