Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өчигдрөөс /2020.11.14/ эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Мөн маргаашаас /2020.11.16/ эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна.
Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгнө.
Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас нэр зааж дурьдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авах боломжтой юм.
ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:
НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛАГДСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ:
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ