Монгол Улсад коронавирусний халдвар дотоодод гарч, хатуу хөл хорио тогтоон дахин сунгаад байна.
Цар тахлын вирустай тэмцэх ажиллагаанд ДЭМБ хамтран ажиллаж, зөвлөгөө тусламж үзүүлж байгаа билээ. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордица өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэн мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Монгол Улс маш урт хугацааны турш нэгдүгээр үе шат буюу зөөвөрлөгдсөн халдвартай байсан. 11 дүгээр сарын 10наас хойш хэд хэдэн голомтолсон халдвартай нүүр тулгарлаа. Ковид халдвар дотоодод дэгдсэнээс хойш Монгол Улс хил хаах, сургуулиа зогсоох гэх мэтээр шийдэмгий арга хэмжээ олныг авлаа. Хавьтлуудыг хурдан хугацаанд тогтоож хаахын тулд бүх хүч чадлаа дайчилж байна.
Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа учир би уралдаж арга хэмжээ авах шаардлагатай. Гэртээ байж, гэрээсээ ажиллах нь, хүссэн газар руугаа явж чадахгүй байх нь та бүхэнд шинэ нөхцөл байдал шиг санагдаж байгаа байх. Гэхдээ дэлхий даяар маш олон улс орон өөрсдийн ард иргэдээ хамгаалахын төлөө энэ арга хэмжээг авч ирсэн. Тиймээс бид энэ шинэ хэв маягийн нэг хэсэг болж байгаа хэрэг юм.
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ бүх арга хэмжээ нь Монгол Улс дахь халдварыг таслан зогсооход өөрсдийн өвөрмөц онцлогод тулгуурлан хийж буй олон улсад суурилсан арга хэмжээ юм.
Бүх хавьтлуудыг илрүүлж, тандахын тулд ядаж 14 хоног шаардлагатай байна. Энэ бүх шийдвэр нь бид өөрсдийгөө, гэр бүлээ, найз нөхдөө, галын фронт дээр 24 цагаар ажиллаж байгаа тэр бүх хүнийг хамгаалах зорилготой гэдгийг санаарай.
Төр засгаас гаргасан бүх шийдвэрийг дагаж, бие биенээ хамгаалахыг уриалж байна.
Монгол Улс, Монголчуудын эв нэгдэл ДЭМБ маш их сайшаагдаж ,үнэлэгдэж ирсэн бөгөөд хамтдаа, эв нэгдэлтэй байснаар энэ бүх саад бэрхшээлийг давж чадах юм" гэлээ.