ЭМЯ-аас коронавируст халдвын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2020.11.16, 11:00 цаг/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавируст халдвар дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт гарсан байна. Халдвар эрчимтэй тархсан хэвээр байна. 24 цагийн дотор 594 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч, 6221 хүн эндсэн байна.
ОХУ-д өвчлөл эрчтэй тархаж, 22 мянга гаруй хүн шинээр халдвар авчээ.
Манай улсад өчигдөр 17:00 цагийн мэдээллээс хойш гурван хүн шинээр халдвар авсан нь лабораториар батлагдсан. Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт кластерийн кронавирус илрүүлэх шинжилгээний 11 цэгийг өргөжүүлж, найман цэг нэмж, нийт 19 цэгээр шинжилгээ тандалтын ажлыг хийж байна. Мөн ХӨСҮТ-ийн хоёр лабораториас гадна Зоонозын өвчин судлалын лабораторид 1918 хүн байна. Цаашид үлдсэн хүмүүсийн шинжилгээг 17:00 цагийн мэдээллийн хурлаар хүргэнэ.
Иргэд коронавиурст халдварын талаар 119 болон 18000119 гэсэн утсанд хандан зөвлөгөө авч, цаашдаа эрүүл мэндтэй холбоотой бүх тусламжийг энэ утаснууд руу залган шийдвэрлүүлээрэй.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )