Жолооч Д-гийн ойрын хавьтлуудын нэг Өмнөговь аймагт зорчсон, зарим үйлчилгээний газраар үйлчлүүлсэн тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Өмнөговь аймагт түргэвчилсэн оношилгоог 114, лавлах шинжилгээг 14 хүнд хийснээс Коронавирусний шинжилгээнүүд бүгд СӨРӨГ гарсан байна. Мөн Тандалт судалгааны дагуу хилийн боомтын орчмын 103 ажилтнаас сорьц авч, шинжилгээнд явуулжээ.
Өмнөговь аймгийн 2020 оны 11-р сарын 16-ны бусад мэдээ:
1. 2020 оны 11-р сарын 15-ны өдөр нийт 92 хүн хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байна.
2. Нийт 3 /Боэт-3/ эх амаржсан
3. 16 хүн шинээр эмнэлэгт хэвтсэн ба бүгд дотрын шалтгаантай хэвтсэн байна. Яаралтай мэс засал 1 хийгдсэн байна.
4. Нийт түргэн тусламжийн 65 дуудлага хүлээн авсан ба томуу-25,бусад осол-1,төрөхийн-2 дуудлага байна.
5. БОЭТ 30 дуудлагатай ба хүүхдийн дуулага 20, үүнээс томуу 16 байна.
6. Эрчимт эмчилгээний тасагт нийт 8 хүн эмчлэгдэж байгаагаас хүүхэд 3 байна. Ханбогд суманд хатгаагаар 1 том хүн, Цогтцэций суманд хүүхэд-1 хатгаагаар эмчлэгдэж байна.
7. Яаралтай тусламж хүлээн авахаар нийт 92 хүн үйлчлүүлсэн ба 16 хүнийг эмнэлэгт хэвтүүлж 76 хүнийг тусламж үзүүлэн буцаасан байна.
8. Нас баралт 1 бүртгэгдсэн. Даланзадгад сум. Шимбилэг өрхийн эмнэлгийн 1 настай хүүхэд БОЭТ-д тархинд цус харвалт оношоор 20 хоног эмчлэгдэж байгаад нас барсан.
9. Нийт эмнэлэгт 204 хэвтэж байгаагаас томуугаар 22 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хүүхэд-4, том хүн-18 байна.